Барак Обама унших номын жагсаалтаа нийтлэв

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амралтаараа уншихаар төлөвлөсөн номын жагсаалтаа олон нийтэд танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн жил дуртай дуунууд болон амралтаараа унших номын жагсаалтаа олон нийттэй хуваалцаж байсан билээ. Энэ жил мөн дуртай дууныхаа жагсаалтыг твиттэр хуудастаа нийтэлсэн билээ. Харин энэ удаад Цагаан ордны албан ёсны сайтад Барак Обамагийн уншихаар төлөвлөж буй номын жагсаалт гарчээ. Ерөнхийлөгчийн номын жагсаалтад Уильям Финнеганы "Barbarian Days: A Surfing Life" хэмээх дурсамж ном, Колсон Уайтхедын "The Underground Railroad" роман, Их Британий зохиолч Пола Хокинсын бичсэн "The Girl on the Train" нэртэй сэтгэлзүйн триллер, Хелен Макдональдын "H Is for Hawk" зохиол ба Нил Стивенсоны уран зөгнөлт "Seveneves" ном багтсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ELbegdorj (75.83.137.132)

    2016-08-17

    manai Elbegdorj shig hun shuu. Hoshgiruulaad. Unshaagui nomoo zarlaj yu hiine. Unshaagui baij yamariig ni ch medehgui. Tneg l hunii ajil yum daa.

  • ELbegdorj (75.83.137.132)

    2016-08-17

    manai Elbegdorj shig hun shuu. Hoshgiruulaad. Unshaagui nomoo zarlaj yu hiine. Unshaagui baij yamariig ni ch medehgui. Tneg l hunii ajil yum daa.