THAAD” системийг эсэргүүцжээ
- 2016-08-17
- Дэлхий
- 0

“THAAD” систем байршуулахаар зарласан газар буюу БНСУ-ын хойд нутгийн Кионсан мужийн оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Өнгөрсөн даваа гаригт болсон жагсаалд мянга гаруй хүн нэгдэж, шийдвэрээ цуцлахыг эрх баригчдадаа урилсан байна. Нутгийнхан “THAAD систем байршуулахыг хориглон тэмцэх комисс” байгуулан эсэргүүцлийн ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгдсэн аж. Мөн Сөүлийн арван мянга орчим иргэн нийслэлийнхээ төв талбайд цуглан “THAAD-ыг эрс эсэргүүцье”, “Энхтайвныг авахаас дэмжье” зэрэг уриа барин жагсчээ. Улмаар БНСУ-ын Засгийн газар “THAAD” систем байршуулах гэсэн шийдвэрээ даруй түргэн цуцлахыг шаардсан байна. Жагсаалыг зохион байгуулагчийн хэлснээр “THAAD” систем байршуулах нь БНАСАУ-ын цөмийн зэвсэг хийгээд пуужингийн заналхийллээс хамгаалахын төлөө юм хэмээн засгийн газар мэдэгдсэн. Гэвч үнэн хэрэгтээ “THAAD” энэхүү зорилгыг биелүүлэхгүй. БНСУ-д энэхүү системийг байршуулахад хүрвэл, Солонгосын хойг болон зүүн хойд Азид цэрэг зэвсгийн шинэ өрсөлдөөн өрнөж, БНСУ-ын энхтайван хийгээд аюулгүй байдалд шууд заналхийлэх болно” гэжээ. Тус улсын шашны төлөөлөгчид Сөүл хотын төв дэх Сэжон зам дагуу энхийн төлөө залбирал үйлдэх үйл ажиллагаа өрнүүлж Кионсан мужийн иргэдийг дэмжсэн байна. Мөн өдөр БНСУ, АНУ-ын армийн Ёнсан баазын эргэн тойронд оюутнууд жагсчээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)