“Apple” Хятадад төвөө нээнэ
- 2016-08-18
- Дэлхий
- 0

“Apple” компани судалгаа, хөгжүүлэлтийн төвөө БНХАУ-д энэ оны сүүлээр нээхээр төлөвлөж байгаа талаар Тим Кук Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр мэдэгдлээ. Гэхдээ одоогоор шинэ төвийн байршил, ажилтнуудын тоо хараахан тодорхойгүй байгаа аж. Дэлхийн хоёрдогч том эдийн засаг гэдэг утгаараа БНХАУын технологийн салбар дахь компаниудын өрсөлдөөн нэмэгдэх болсон байна. Тиймээс “Apple”-ийн энэ удаагийн алхам нь тархай байрласан салангид салбаруудаа нэгтгэж, өрсөлдөөнд давуу тал олж авах зорилготой гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм. БНХАУ шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх дэлхийн төв болон өөрчлөгдөж байгаа бөгөөд тухайлбал тус улсын үйлдвэрлэлийн салбар дахь судалгаа, хөгжүүлэлтийн зардал 2008 онд 92 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2013 онд энэ тоо 243 тэрбум ам.доллар болон өссөн байна.

Сэтгэгдэл (0)