Акай Герлийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олголоо

 

        Цагдаад буудуулан амиа алдсан өнгөт арьст иргэн Акай Герлийн ар гэрийнхэнд Нью-Йорк хотын эрх баригчид дөрвөн сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна. Хохирогч талыг төлөөлөн шүүх хуралд оролцсон Скотт Рынецкийн ярьснаар, нөхөн төлбөрийн хэмжээ 4,1 сая ам.доллар болжээ. Энэ мөнгийг талийгаачийн дөрвөн настай охиныг насанд хүрэх үед нь түүний дансанд шилжүүлэх аж. Түүнээс гадна, Герлийн охин болон ээж нь Нью-Йорк хотын Нийтийн аж ахуйн газраас 400 мянган ам.долларын нөхөн төлбөр авах юм. Харин хүний амь хөнөөсөн буруутай этгээд болох цагдаагийн ажилтан Питер Лианг хохирогч талд 25 мянган ам.доллар төлөх ажээ. Эмгэнэлт хэрэг явдал 2014 онд болсон байна. Питер Лианг хохирогчийн ар гэрийнхнээс уучлал гуйсан учраас түүнд таван жилийн тэнсэн харгалзах ял, 800 цагийн нийгмийн тустай хөдөлмөр хийх ял оноосон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)