Өмнөд Солонгос бонд худалдаж авна

 

        БНСУ-ын Тэтгэврийн сан Хятад, Энэтхэг зэрэг өгөөж өндөртэй хөгжиж буй зах зээлээс бонд худалдаж авах төлөвлөгөөтэй байна. Тус улсын Үндэсний Тэтгэврийн сан БНХАУын зах зээлд 487 тэрбум ам.доллар нийлүүлэх зорилт тавьсан тухай тус байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн Азийн хамгийн өндөр өгөөжтэй гэгддэг БНЭУ-ын зах зээлээс бонд худалдаж авахаар төлөвлөөд байгаа аж. Хэдий тийм боловч одоогоор мөнгөн дүн тодорхойгүй байгаа юм. Олон улсын томоохон хөрөнгө оруулагчид БНХАУ-ын өрийн бичгийг түлхүү сонирхох болсноор 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж сүүлийн арваад жилийн доод түвшин болох 2.64 хувь руу буусан байна. Энэ нь БНСУ-ын 1.4 хувийн өгөөжтэй бондоос хоёр дахин их байгаа тул хөрөнгө оруулалт ашигтайд тооцогдсон хэвээр байгаа юм. БНСУ-ын Тэтгэврийн сан жилийн өгөөжөө таван хувьд хүргэх зорилт тавьсан бөгөөд үүнд хүрэхийн тулд 2021 он гэхэд дотоод бондын эзэмшлээ одоогийн 53 хувиас 40 хувь руу буулгаж гаднын зах зээлд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.57.93.192)

    2016-08-19

    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121