“Рио-2016” наадмын хаалтын ёслол болж байна

 “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын хаалтын ёслол Бразилын Маракана цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

Өнөө өглөөний 08:00 цагт бүжигчид болон бөмбөрчдийн үзүүлбэрээр хаалтын ёслол эхэлсэн юм. Бамбарыг унтрааснаар хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын их наадам албан ёсоор өндөрлөнө.

Олимпын тугийг дараагийн Олимпыг зохион байгуулах Токио хотын захирагч Юрико Койкэд хаалтын ёслолын үеэр гардуулан өгнө.  Дараагийн зуны Олимпын наадам 2020 онд Японы нийслэл хотод болох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)