Хүүхдээ 17 сар тээжээ

 

        БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл болох өдөр тутмын “Жэньминь жибао” сонинд тус улсын Хунань мужийн оршин суугч эмэгтэй нэгэн амжилтаар Гиннесийн номд бүртгүүлжээ. Ван Ши гэх уг эмэгтэй хүүхдээ 17 сарын турш тээсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард жирэмсэлсэн ба эмч нар түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 15-нд амаржина гэж тооцоолж байв. Эх сурвалжид бичсэнээр Бээжингийн эмч нар Ван Шиг 14 сартай жирэмсэн байхад нь мэс заслын аргаар хүүхдийг төрүүлэхээр шийдсэн ч ургийн өсөлт хараахан гүйцээгүй байжээ. Улмаар 17 сартайд нь мэс заслын аргаар хүүхдийг эсэн мэнд төрүүлжээ. Урьд нь 13 сартай жирэмсэн эмэгтэй амаржиж байсан тохиолдлыг Гиннест бүртгэсэн байна. Эмч Ван Шиг хүүхдээ 17 сар тээсэн шалтгааныг тайлбарлаагүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)