Бен Аффлек кино найруулна
- 2016-08-23
- Энтертайнмент
- 0

“XX зуун фокс” кино компани алдарт детектив зохиолч Агата Кристийн зохиолоос сэдэвлэн кино хийхээр болжээ. Киноны найруулагчаар жүжигчин Бен Аффлекийг урьсан байна. Энэхүү кинонд Бен Аффлек найруулагчаар ажиллахаас гадна гол дүрийг нь бүтээх юм. “Хурдны галт тэргэнд гарсан аллага” киноны продюссераар Мэтт Деймон ба Женнифер Тодд нар ажиллахаар болжээ. Одоогоор тус киноны үйл явдал орчин үед болох уу эсвэл зохиолынхоо анхны хувилбараар хийгдэх үү гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Энэхүү зохиолоос сэдэвлэсэн Билли Уайлдер ба Марлен Дитрих нарын тоглосон ижил нэртэй кино 1957 онд Оскарын зургаан шагналд нэр дэвшиж байжээ.

Сэтгэгдэл (0)