Италид 6.2 баллын газар хөдөлт болжээ
- 2016-08-25
- Дэлхий
- 0

Италийн төв хэсгийн Перужа хотын ойролцоо 6.2 баллын хүчтэй газар хөдөлсөн талаар АНУ-ын газар зүйн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн чичиргээн Ромд мэдрэгдсэн байна. Италийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар хохирлын хэмжээ тодорхойгүй бөгөөд зургаан хүний амь эрсэдсэн аж. Ойролцоох Аматрике хотын захирагч Сергио Пироцо “Хот бүхэлдээ ямар ч цахилгаангүй байгаа. Гар утас интернэт гээд ямар ч сүлжээ алга. Түүх дурсгалын зарим барилга нурсан. Хэд хэдэн байшин нурснаас иргэдийн машин дарагдсан тохиолдол цөөнгүй гарсан” гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт Перуга хотоос баруун хойш долоон км-т, 10 км гүнд байжээ.

Сэтгэгдэл (0)