“Цахим Оюутан” өдөрлөг орон даяар эхэллээ

 

        Шинэ хичээлийн жил хаяанд ирсэн энэ өдрүүдэд ХААН Банкнаас оюутан залуустаа  зориулж ‘Цахим оюутан’ өдөрлөгөө өнөөдрөөс 9-р сарын 30-ний өдрийг дуустал Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн томоохон их дээд сургуулиудад эхлүүллээ.  

 

 ‘Цахим оюутан’ өдөрлөгийн хүрээнд зөвхөн оюутан танд зориулсан 3 төрлийн багц цахим бүтээгдэхүүнийг санал болгож байна.  Та өөрт таалагдсан багцаа сонгон цахим банкны хэрэглэгч болсноор банкны үйлчилгээг  хаанаас ч хэзээ ч хялбар  авч боловсролдоо их, банкинд бага цаг зарцуулаарай. Бид их, дээд сургуулиудад очиж өдөрлөг зохион байгуулж  оюутан таны  цагийг хэмнэж байна.

 

Цахим бүтээгдэхүүний багц:

 

 

Улаанбаатар хотын их дээд сургуулиас 8-р сарын 29-өөс 9-р сарын 9-ний өдрийн хооронд “Senior” багц буюу 10,000₮-ийн  багц сонгосон оюутан бүрт Мобиком корпораци, ХААН Банк хамтран зохион байгуулж буй энэ намрын хамгийн супер шоу “Be LIVE SHOW” тоглолтын билетийг бэлэглэнэ. 

 

Орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхах шинэ үеийн харилцагч таныг гурван төрлийн цахим багцаас сонгож шинэлэг, дэвшилтэт технологийн тэргүүн эгнээнд нэгдэхийг урьж байна.

 

Өдөрлөгийн хүрээнд цахим багц сонгосон оюутан бүрт бэлэгтэй тул оюутан та  өөрт таалагдсан багцаа сонгоод бэлгээ аваарай.  ”Цахим оюутан”’өдөрлөг МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, Этүгэн, Мандах,  Төмөр замын дээд сургуулиудад эхэлж байна. 

 

Боловсролдоо их, банкинд бага цаг зарцуулъя!
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)