Адель шүтэн бишрэгчийнхээ хуриман дээр дуулна
- 2016-08-29
- Энтертайнмент
- 0

Дуучин Адель шүтэн бишрэгчийнхээ хуриман дээр үнэгүй дуулахаар болсон байна. Дуучин бүсгүй Лос-Анжелос хотноо хийсэн тоглолтынхоо үеэр бүжиглэж буй дурлалт хосыг тайзнаа гаргасан бөгөөд хосууд энэ намар хуримаа хийхээр товлосноо ярьжээ. Адель тэдэнд баяр хүргээд хуриман дээр очиж үнэгүй дуулахаа амласан байна. Урлагийн ертөнцөд шүтэн бишрэгчдийнхээ хүсэлтийг хамгийн их биелүүлдэг уран бүтээлч хэмээн Аделийг урлаг судлаачид өндрөөр үнэлдэг байна. Тэрбээр “Forbes” сэтгүүлээс жил бүр тодруулдаг 30-аас доош насны дэлхийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтын шилдэг аравт багтжээ. Дуучин бүсгүй энэ жил 28 настай юм.

Сэтгэгдэл (0)