Филиппиний шоронгоос хоригдлууд оргуулжээ

 

        Филиппиний өмнөд хэсэгт байрлах мужийн шорон руу дайрч найман хоригдлыг сулласан хэрэг гарчээ. Энэхүү хэргийг “Исламын улс” бүлэглэлийнхэн үйлдсэнээ хүлээсэн байна. Мөн үеэр шоронгоос 15 хоригдол зугтсан талаар тус улсын Цагдаагийн газраас мэдээллээ. Халдлагыг зэвсэглэсэн 20 гаруй этгээд үйлдсэн аж. Тэд шоронгийн хуягийг хууран хаалгыг нь онгойлгосны дараа дайрч орон, хамгаалагчдын зэвсгийг булаан авчээ. Зугтсан найман хоригдол долоо хоногийн өмнө гар аргаар хийсэн бөмбөг автомашинд тээвэрлэж яваад баригдсан аж. Харин бусад хоригдлын хувьд хүн амь болон хар тамхины хэрэгтээ яллуулсан этгээдүүд байв. Филиппин улсад “Исламын улс” бүлэглэлд өөрсдийгөө үнэнч хэмээн мэдэгдэж, үйлдлийг нь дууриадаг хэд хэдэн бүлэг байдаг ба энэ оны эхээр цэргүүд рүү дайрч, гурван хүнийг хөнөөж байсан юм. Ингэхдээ “Исламын улс” бүлэглэлийн адилаар шаргал өнгийн хувцас өмсүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)