Марк Цукерберг Ромын папад дрон бэлэглэв
- 2016-09-01
- Дэлхий
- 0

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг эхнэр Присцила Чаны хамт Пап лам Францискт бараалхсан байна. Ватиканд болсон тэдний уулзалт 20 минут үргэлжилжээ. Уулзалтын гол сэдэв нь дэлхийн хэмжээнд ядуурлыг буруулах, олон нийтийн цахим сүлжээний нийгэмд үзүүлэх эерэг нөлөөний талаар байв. Энэ үеэр Марк Цукерберг олон нийтийн сүлжээ, интернэтийн орчин дахь хүмүүсийн нэгдлийн талаар санал бодлоо хуваалцжээ. Уулзалтын төгсгөлд Марк Цукерберг Ромын папад “Aquila” дрон онгоцны загвараа бэлэглэсэн байна. Тус онгоцыг Фэйсбүүкийн инженерүүд зохион бүтээсэн юм.

Сэтгэгдэл (0)