Реппэр Крис Брауныг баривчилжээ

 

        Реппэр Крис Брауныг галт зэвсэг ашиглан эмэгтэй хүнийг айлган сүрдүүлсэн хэргээр сэжиглэн баривчилжээ. Хохирогч болох АНУ-ын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч Бэйли Каррен “Браун надад буу тулгасан” гэж цагдаад дуудлага өгчээ. Крис Браун танхайн хэргээр хэд хэдэн удаа баривчлагдаж байжээ. Тухайлбал, хуучин найз бүсгүй болох поп од Рианнад гар хүрсэн гэж 2009 онд сэжигтнээр татагдаж байсан юм. Каррен өнгөрсөн мягмар гаригийн өглөө дуудлага өгсний дараа цагдаа нар Крис Брауны гэрт очжээ. Каррены мэдүүлснээр “Өнгөрсөн даваа гаригийн орой би найзтайгаа ажил хэргийн шугамаар Брауны гэрт очсон. Брауны найзын алмазан зүүлтийг би “сайхан зүүлт” байна гээд барьж үзэх гэтэл тэр залуу гэнэт уурлаж, харин Браун миний нүүрэнд буу тулган “Зайл!” гэсэн” байна. Браун гэртээ цагдаа нарыг оруулахаас татгалзсан учир тэд шүүхийн зөвшөөрлийг хүлээх хэрэгтэй болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)