АНУ Сирийн дүрвэгсдийг угтан авлаа

 

        “Сириэс 10 мянган дүрвэгч хүлээж авна” гэсэн амлалтаа Вашингтон биелүүллээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сюзан Райс өнгөрсөн сарын 30- нд хийсэн мэдэгдэлдээ “Сирийн 10 мянга дахь дүрвэгч өнгөрсөн даваа гаригийн үдээс хойш манай улсад ирсэн” гэжээ. Дэлхийн дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхийн тулд Ерөнхийлөгч Барак Обама дээрх зорилтыг дэвшүүлсэн юм. Мөн АНУ-ын Засгийн газар жилд 85 мянган дүрвэгчийг Ойрхи Дорнод, Ирак, Украин болон Мьянмар улсаас хүлээж авахаар төлөвлөжээ. С.Райс “АНУ дэвшүүлсэн зорилтдоо хүрсэн хэдий ч дэлхийн хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд цаашид ч үргэлжлүүлэн оролцох болно” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)