Сингапурт Зика вирусийн 115 дахь тохиолдлыг бүртгэв

 

        Латин Америкийн оронд тархсан шумуулаар дамжин халдварладаг “Зика” вирусийн 115 дахь тохиолдол Сингапур улсад бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Өнгөрсөн лхагва гаригт вирусийн шинэ тохиолдлыг бүртгэснээр халдвар авсан хүний тоо 115-д хүрсэн байна. Халдвартай хүмүүсийн дотор жирэмсэн нэг эмэгтэй байгаа аж. Халдвартай иргэд вирус тархсан улс оронд зорчоогүй бөгөөд дотоодоос авсан гэж таамаглаж байгаа аж. Сингапурт энэ оны тавдугаар сард Зикагийн анхны тохиолдлыг бүртгэсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)