Харри Поттерын тухай шинэ кино гарна
- 2016-09-02
- Энтертайнмент
- 0

Лондон хотын театрт өнгөрсөн жил тоглосон “Харри Поттер ба хараагдсан хүүхэд” жүжгийг дэлгэцийн уран бүтээл болгохоор болжээ. Тус жүжгийг дэлгэцэд гаргах эрхийг “Варнер Брос” компани авсан бөгөөд 2020 онд үзэгчдийн хүртээл болох гэнэ. Харри Поттерийн дүр болох жүжигчин Даниэль Радклифф тус кинонд тоглох эсэх нь хараахан тодорхой болоогүй бөгөөд энэ сарын эцсээр эцэслэн шийдэх аж. Тэрбээр хэвлэлд “Зохиолыг уншиж байж шийднэ. Насанд хүрсэн хүний дүрд тоглох учраас хариуцлагатай байх хэрэгтэй” гэжээ. Тус кинонд шидтэний яаманд ажилладаг хоёр хүүхдийн аав Харри Поттер болон гэр бүл нь төрөлх сургууль Хогвартад үүссэн аюултай тэмцэж буй тухай гарах юм байна. Түүнчлэн Харри Поттерын тухай зохиол дахин бичихгүй гэж байсан зохиолч Ж.К.Роулинг бодлоо өөрчилж гурван шинэ ном гаргахаар болжээ. Шинэ зохиолд Харри Поттерийн өнгөрсөн амьдралыг нарийвчлан үзүүлэх аж. Шинэ номыг энэ сарын 6-нд электрон хувилбараар сүлжээнд тавих гэнэ.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)