Марк Цукерберг: Компани богино хугацаанд амжилтад хүрсэн учраас би гарцаагүй азтай
- 2016-09-03
- Дэлхий
- 0

Технологийн тэргүүлэгч фэйсбүүк нийгмийн сүлжээг үндэслэгч Марк Цукербергийн “BBC” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-“Фэйсбүүк” компани салбарынхаа чиглүүлэгч болтлоо өсөн дэвжжээ. Тэгэхээр компанийг үүсгэн байгуулж байсан үеийн талаар ярилцъя?
-Миний хувьд хэзээнээс л бие даасан хүн, бусдын амьдралын хэмнэл надад сонирхолтой санагддаг байсан. Их сургуульд сурч байхдаа сэтгэл судлал, компьютерийн шинжлэх ухааны талаар бага зэрэг судалсан нь их хэрэг болсон. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хэн нэгнийг ойлгохын тулд бүх эд эсээ ажиллуулж, хүчин чармайлт гаргадаг амаргүй ажил. Хамгийн гол нь хүний мөн чанарыг ойлгож, бие, биетэйгээ харилцан ойлголцох, хэл, нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийг гүнзгий мэдрэхэд чиглэсэн шинжлэх ухаан технологийн салбарт 2004 онд орсон. Тэр үед нарийн тооцоо судалгаа ч байхгүй зөвхөн хүслээ дагаж зориглосон. Интернэтийг мэдээ унших, кино үзэх, дуу сонсох гэж л ашигладаг, төсөөлдөг хүн олон байлаа. Тогтсон хэв загвараас ялгарч тэс өөр контент боловсруулахыг зорилгоо болгон ажиллаж байв. Хайлтын системийг боловсронгуй төвшинд хүргэх миний гол зорилго байсан. Энэ сайт олон төрлийн цэстэй ч хэрэглэхэд хялбар байх ёстой. Бие биедээ татагдах болоод, хэрэгт дурладаг хүний төрөлх мөн чанарт суурилсан учраас олон хэрэглэгчтэй болж амжилтад хүрэхийг нь мэдэж байсан.
-Анхнаасаа цахим сүлжээ биш компани байгуулахыг зорьж байсан юм уу?
-Үгүй. Харвардын оюутан байхдаа оюутны дотуур байрны дотоод сүлжээний зориулалтаар фэйсбүүкийг нээсэн. Зөвхөн Харвардын оюутнууд болон дотнын найз нөхдийн дунд бүтээсэн жижигхэн сүлжээг компани болно гэж хэн төсөөлөх билээ. Фэйсбүүк сүлжээг цахим ертөнцөд анх нээсэн өдрийг санаж байна. Хоёр найзын хамт гадуур гарч пицца идээд “Бүгдээрээ энэ биш ч өөр сайн төсөл хэрэгжүүлээд том компанитай болох өдөр удахгүй байх. Шантрахгүй байцгаая” гээд ярьж байсан мөч санаанд тод үлджээ. Фэйсбүүк амжилтад хүрсэн ч бидний хүссэн өндөрлөгт хараахан хүрээгүй.
-Таны өмнө хэлсэнчлэн бусдаас ялгарах гэсэн хүсэл тань фэйсбүүкийг компани болтол өргөжих, амжилтад хүрэх эхлэл байсан гэж бодож байна?
-Магадгүй л юм. Хүслээс илүү хүний харилцах сонирхолтой холбоотой байх. Сүлжээг нээснээс хойш хоёр долоо хоногийн дараа манай сургуулийн нийт оюутны гуравны хоёр хувь нь ашигладаг болсон. Мөн MIT гэх мэт ойр орчмын томоохон сургуулиас өөрсдийнх нь сургуульд фэйсбүүкийг холбох санал ирсэн. Тухайн үед бидэнд алдартай болох нь гэхээс илүү хэрэглэгчийн хүслийг гүйцээх нь чухал байсан. Гэхдээ цаг хугацааны эрхээр эрэлт ихэсч, компани болох хүндтэй үүрэгтэй нүүр тулжээ.
- Технологийн салбарын хатуу ширүүн өрсөлдөөнд орохоор бэлдэж буй хүмүүст өгөх зөвлөгөө байна уу?
-Аливаа зүйлийг эхлүүлэхээр төлөвлөж буй бол “Би чадах байх, бүтэх юм шиг санагдаж байна” гэсэн таамгаар яаравчлан хийхээс илүү тулгарч болох бүх эрсдэлийг тооцоолж, төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Дэлхийд нөлөөтэй том компанийг бүтээхэд хэцүү цаг мөч олон байсан байх?
-Хэдэн жилийн өмнө “Yahoo” компани фэйсбүүкийг нэг тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьж байсан. Тэр үед л үнэхээр хэцүү байлаа. Маш их мөнгө учраас баярлах, эргэлзэх бодол төрж байсан. Компанийн ирээдүй хаашаа яаж эргэхийг шийдэх чухал үйл явдал. Эргэлзээ гэдэг үнэхээр хүнд байдалд оруулдаг юм билээ.
-Яг хэдэн жилийн өмнө худалдан авалтын санал тавьж байсан юм бэ?
-Одоогоос 10 жилийн өмнө буюу 2006 оны зун. Тэр үед манай компани дөнгөж 10 сая хэрэглэгчтэй байсан. Төдий тооны хүн компанийг мэддэг болсон ч цаашид ашигтай ажиллах, хэрэглэгчийн тоог нэмэх эсэх нь ч тодорхой бус байсан учир эргэлзэж байлаа. Олон хүн “Нэг сая доллар гэдэг тоглоом биш, санал тавьж байгаа дээр нь хурдан зар” гэж шаардаж байсан нь үнэхээр дарамттай байлаа. Татгалзсан хариу өгсний дараа ч “Чамайг ийм тэнэг хүн гэж бодсонгүй” гэх үгийг олонтаа сонсож байв. Би хамтрагч Дастинтайгаа удаан зөвлөлдсөний эцэст “Yahoo” компанид татгалзсан хариу өгөөд “Одоо байгаа хэрэглэгчээ дахиад 10 саяар нэмж чадах байх. Эцсийг нь үзэж хэр амжилт дагуулахыг нь хармаар байна” гэж хэлж байлаа.
- ” Yahoo ”-гийн саналаас татгалзсандаа харамсах үе байв уу?
- Саналаас татгалзсанаас нэг жилийн дараа манай хамгийн шилдэг цэс newsfeed-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тэр үед сэтгэл зүрхээ дагаж татгалзсандаа маш их баярлаж өөрийгөө азтай хүн гэж бодож байлаа. Компани үр ашгаа хурдан өгч, богино хугацаанд амжилтад хүрсэн учраас би гарцаагүй азтай.
- “ Фэйсбүүк ” компанийн ирэх 20 жилийг хэрхэн харж байна. Томоохон өөрчлөлт хийнэ гэж хүлээж байгаа хүн олон байна вэ?
-Өнгөрсөн 10 жилд фэйсбүүк төдийгүй технологийн салбарт гурван том өөрчлөлт гарсан. Хүмүүс бүрэн утгаараа холбогдож чаддаг болсон. Бие биетэйгээ зүгээр чатлахаас илүү дэлхий даяар нэгдэж, тэмцэж, үзэл бодлоо солилцож чадаж байна. Мөн хиймэл оюун ухаан гэдэг шинэ зүйл шинжлэх ухааны олон салбарт дэвшил авчирч, хүний өдөр тутмын амьдралыг илүү хөнгөвчилж байгаа. 20 жилийн өмнө айл өрх ганц л суурин компьютертэй түүнийгээ албан шугамаар ашиглахаас зугаа цэнгэлийн хэрэгсэл болгодоггүй байсан. Одоо бол гар утсаараа л дэлхийн хаана ч, хэнтэй ч холбогдож бүхий л зүйлийг хийж байна. Жолоочгүй машин, хорт хавдар илрүүлэгч төхөөрөмж гээд л санаанд оромгүй зүйлс гарч ирж байна. Тэгэхээр ирэх 20 жилд техник технологи, фэйсбүүк яаж өөрчлөгдөхийг төсөөлөмгүй юм. Ямар ч байсан хүн, хүн чанараа алдалгүй, тусалж, нэгдэж, өрөвддөг нандин сэтгэлээ битгий өөрчлөөсэй гэж хүсч байна.
-Та 19 настайдаа фэйсбүүкийг бүтээсэн. Магадгүй тань шиг том зүйл бүтээхийг зорьж байгаа 19 настнууд олон бий байх. Тэдэнд хандаж хэлэх үг бий юү?
-Бизнес эхлүүлэхэд нас хамаагүй. Өөрөө төгс чаддаг, чадал нь хүрэх зүйлээ л хийгээрэй гэж зөвлөе. Мөн амжилттай яваа дэлхийн том компаниудын тухай сайн уншиж судал. Энэ салбар маш өрсөлдөөнтэй. Бусдаас суралцах зүйл их байдгийг үргэлж сана гэж хэлье дээ.
А.Даваахүү

Сэтгэгдэл (2)
(46.161.9.51)
wh0cd222922 PRICE OF RETIN A Prednisone By Mail buy hydrochlorothiazide
DfjFiZaE (46.161.9.8)
T56FI1 rrghvogevsel, [url=http://ulxpaeiloicb.com/]ulxpaeiloicb[/url], [link=http://dqgtkgookhvh.com/]dqgtkgookhvh[/link], http://doiwoxmjnxea.com/