Жэки Чан Оскарын шагнал хүртэнэ
- 2016-09-05
- Энтертайнмент
- 0

Холливудын алдарт жүжигчин, тулаант киноны од Жэки Чанд кино урлагт тууштай зүтгэж, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн кино академиас Оскарын шагнал гардуулахаар болжээ. Уг шагналыг Жэки Чанаас гадна Их Британийн найруулагч Линн Сталмастер, редактор Анне В.Коатес, баримтат кино найруулагч Фредрик Вайзмэн нарт олгох аж. Шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 12-нд Лос Анжелес хотод болно. Өдгөө 62 настай жүжигчин Жэки Чан нь “Кунг-Фү Панда”, “Каратэчин хүү”, “Согтуу мастер II” зэрэг олон арван кинонд дүр бүтээсэн юм.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)