Б.Обамаг “Биеэ үнэлэгчийн хүү” гэв

 

        АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзахаас татгалзжээ. Хоёр орны төрийн тэргүүн Лаос улсад болж буй Зүүн өмнөд Азийн бүс нутгийн чуулган АСЕАН-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын уулзалт товлосон байсныг ийнхүү цуцалсан байна. Учир нь, ерөнхийлөгч Р.Дутерте Б.Обамаг “Биеэ үнэлэгчийн хүү” гэж дуудсан аж. Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Нэд Прайс “Ерөнхийлөгч Обама хоёр орны уулзалтыг цуцалсан. Оронд нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гин Хетэй уулзсан” гэв. Р.Дутерте нь өнгөрсөн даваа гаригт Лаос руу явахынхаа өмнө хэвлэлд ““Тэр өөрийгөө хэн гэж бодоо вэ. Би Америкийн утсан хүүхэлдэй биш. Тусгаар тогтносон орны Ерөнхийлөгч. Филиппиний ард түмнээс өөр хэн нэгэнд ажлаа тайлагнаж, ойлгуулах албагүй. Б.Обама бол биеэ үнэлэгчийн хүү” гэжээ. Харин Б.Обама тус мэдэгдэлд “Бид ингэж байхаар үр бүтээлтэй, ажил хэргийн дипломат уулзалт хийх ёстой” гэсэн байна. Ерөнхийлөгч Б.Обама өмнө нь Р.Дутерте “Хар тамхины эсрэг хүчтэй дайн өрнүүлэх нэрийдлээр хүний эрхэнд халдаж байна. Өнгөрсөн зургаадугаар сард ажлаа авснаасаа хойш 2400 хүнийг хар тамхины хэргээр хороосон нь буруу” гэж мэдэгдэж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)