ОХУ, Саудын Арабын гэрээ нефтийн үнэд нөлөөлжээ
- 2016-09-07
- Дэлхий
- 0

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, Саудын Арабтай газрын тосны зах зээлд хамтрах гэрээ байгуулсны дараа нефтийн үнэ нэмэгджээ. Тодруулбал, Brent маркийн нефтийн үнэ таван хувиар өсч, нэг баррель нь 48 ам.долларт хүрчээ. Хоёр орны Эрчим хүчний яамнаас гаргасан хамтарсан мэдэгдэлд “Газрын тосны зах зээлийн тогтвортой байдлыг хангах, урт хугацааны хөрөнгө оруулалтын төвшинг тогтвортой байлгах төлөвлөгөөг хамтарч боловсруулна” гэжээ. Хоёр жилийн өмнө нэг торх нь 110 ам.долларт хүрч байсан нефтийн үнэ нөөцийн илүүдлийн улмаас сүүлийн 13 жилийн хугацаан дахь хамгийн бага үнэд хүртлээ унасан аж. ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новак “Хоёр орон хамтрах болсон нь ОПЕК-ийн орнууд, Газрын тосны Картелийн гишүүн болон бусад орон ОХУ-ын хувьд ч түүхэн мөч болж байна” гэж мэдэгджээ. Хоёр орны сайд нар энэ сарын сүүлээр дахин уулзахаар тохиролцсон байна.

Сэтгэгдэл (0)