Б.Обама Лаост тусламж үзүүлэхээ амлалаа
- 2016-09-08
- Дэлхий
- 0

Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг АСЕАНын дээд хэмжээний чуулга уулзалт Лаос улсад эхэллээ. Чуулга уулзалтад Зүүн өмнөд Азийн 10 улс орны төрийн тэргүүн нар болон АНУ, БНСУ, БНХАУ, Япон орны төрийн тэргүүн, удирдагч, өндөр дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцож байна. Энэ удаагийн уулзалтаар нутаг дэвсгэрийн маргаан, далайн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, терроризмтэй тэмцэх, шашны хэт даврагч, хүний наймаа, цагаачлал, үндэстэн дамнасан гэмт хэрэг зэрэг бүс нутгийн өмнө голчлон тулгамдаж буй асуудлаар удирдагчид санал солилцож, хэлэлцэх аж. Төрийн тэргүүн нар Лаост цувран ирж байгаа бөгөөд хамгийн түрүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама иржээ. Түүний хувьд уулзалтын өмнөх өдөр Лаос улсын Ерөнхийлөгч Боуннханг Ворачиттай хоёр талт уулзалт хийсэн гэнэ. Тус уулзалтын үеэр 1960-1970 оны дайны жилүүдэд АНУын агаарын цэргийн хүчний Лаосын нутаг дэвсгэрт хаясан тэсрэх бөмбөгийг цэвэрлэх ажилд зориулан 90 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ.

Сэтгэгдэл (3)
bumbug (75.83.137.132)
Laos neg hund onogdoh bumbugduulsen hemjeegeeree tuuhend No 1 uls. Americ-uud neg Laos hun buriin deerees 1 tonn orchim bumbug ungaasan baidag. Gehdee ene ni dainii ued bish. Alban yosnii zarlasan dain bish baisan. Vietnam-iin dainii ued hursh Laos ulsiig ni nuutsaar bumbugdsun ni hun am tsuuntei Laos-iig Gennisiin nomd oruuljee gej.