Далдикан голын ус улаан өнгөтэй болжээ

 

        ОХУ-ын Норильск хотоор дамжин урсдаг Далдикан голын ус улаан өнгөтэй болжээ. Байгаль орчны яам голын усны өнгө өөрчлөгдсөн шалтгааныг нарийвчлан судалж байгаа бөгөөд баттай мэдээлэл өгөөгүй байна. Харин бүс нутгийн оршин суугчид голын ойролцоох никелийн үйлдвэрийн химийн хор гол руу урссанаас цусан улаан өнгөтэй болсон байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Мөн хотын хөрс их хэмжээний төмөр агуулдаг учраас байгалийн нөлөөгөөр өөрчлөгдсөн гэх иргэд ч байгаа гэнэ. Оршин суугч Бэликов хэвлэлд “Манай нутгийнхан химийн нөлөөгөөр усны өнгө өөрчлөгдсөн гэж үзэж байгаа. Өвөлд заримдаа улаан өнгөтэй цас ордог. Нэг талаараа өвөрмөц үзэсгэлэнтэй харагддаг ч энэ бол химийн урвал” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • com (182.160.38.178)

    2016-09-11

    aimaar haragdaj bna