Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
- 2016-09-12
- Дэлхий
- 0

Дэлхийн түүхэнд хараар тэмдэглэсэн есдүгээр сарын 11ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол НьюЙорк хотод болжээ. Ихэр цамхагийн суурин дээр баригдсан амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх усан сан бүхий цогцолборт уг ёслол болсон бөгөөд төрөл төрөгсөд, найз нөхөд болон хотын оршин суугчид оролцож тэдний дурсгалыг хүндэтгэн гар гараасаа барин таван минут чимээгүй зогсчээ. Мөн Австрали улсад дурсгалыг хүндэтгэж, санан дурсах арга хэмжээ болсон байна. 15 жилийн өмнөх тус өдөр амиа золиослогч алан хядагчид НьюЙоркийн худалдааны ихэр цамхаг руу халдаж гурван мянга гаруй хүн амиа алдсан билээ.

Сэтгэгдэл (0)