Ханхүү Харри бразил хүүхдүүдэд паралимпын наадам үзүүлнэ
- 2016-09-12
- Дэлхий
- 0

Английн ханхүү Харри Бразилын нэн ядуу өрхийн хүүхдүүдэд зориулан хандивын аян өрнүүлжээ. Хандив цуглуулах кампанит ажлын хүрээнд олон нийтээс цугласан мөнгөөр паралимпын наадмын тасалбар худалдан авч хүүхдүүдэд үзүүлэх юм байна. Энэ нь давхар ач холбогдолтой үйл явдал гэж төлөөлөгчид тайлбарлажээ. Ханхүү Харри 300 мянган доллар цуглуулж 10 мянган тасалбар авах зорилготой бөгөөд одоогоор 54 мянга орчим ам.доллар цугласан аж. Тэрбээр мөн өөрийн цахим хуудсандаа паралимпын наадамд оролцож буй нийт тамирчдад амжилт хүсээд “Амар биш хэдий ч барианы шугам хүртэл бууж өгөлгүй тэмцээрэй” гэжээ.

Сэтгэгдэл (0)