“Ялалтын өдөр” зурагт дүрээ мөнхөлсөн бүсгүй нас баржээ
- 2016-09-13
- Дэлхий
- 0

Дэлхийн II дайны үеийн хамгийн алдартай зураг гэгддэг “Ялалтын өдөр” зурагт дүрээ мөнхөлсөн сувилагч бүсгүй Грета Зиммер Фриедмэн уушгины хатгалгааны улмаас “Виржиниа” мужийн эмнэлэгт 92 насандаа таалал төгсчээ. Японы арми бүслэгдсэн тухай баярт мэдээг сонсоод баярлаж, хөөрсөндөө бие биенээ үл таних тэнгисийн цэрэг, сувилагч бүсгүй хоёрын үнсэлцэж буйг харуулсан уг зургийг 1945 оны наймдугаар сарын 14-нд Тэнгисийн цэргийн хүчний гэрэл зурагчин Альферд Айзеншдет хальсанд буулгасан байна. Усан цэрэг Жеорж Мендоза нь 2010 онд таалал төгссөн юм. Грета Зиммер Фриедмэн хэвлэлд “Ийм зураг байдаг эсэхийг ч мэддэггүй байсан. 1960 онд нэгэн сэтгүүлээс олж харсан” гэж ярьжээ. Уг зургийг авах үед тэрбээр 21 настай байсан юм. Уг зурганд зориулсан найман метр өндөр хөшөөг 2009 онд Сан Диего хотод босгожээ.

Сэтгэгдэл (0)