Сингапурт жирэмсэн найман эмэгтэй “Зика”-гийн халдвар авсан байна
- 2016-09-13
- Дэлхий
- 0

Сингапурт шумуулаар дамждаг “Зика” вирусийн халдвар авсан тохиолдол нэмж бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо нийт 329-т хүрлээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас ням гаригт мэдэгдсэнээр “Зика”-гийн 11 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Халдвартай иргэдийн дотор жирэмсэн найман эмэгтэй байгаа аж. Эрүүл мэндийн яам болон Үндэсний байгаль орчны агентлагаас гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Сингапурт байхдаа халдвар авсан байна. Сингапурт энэ оны тавдугаар сард “Зика”- гийн анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Бразиль руу явсан залуу “Зика”-гийн халдвар авсан байсан юм.

Сэтгэгдэл (0)