Олон улсын агаарын тээврийн компаниуд Galaxy note 7-г хориглов
- 2016-09-14
- Дэлхий
- 0

Бруней, Индонези, Пакистан зэрэг улсын агаарын тээврийн компани Galaxy note 7 гар утсыг хоригложээ. Учир нь, шинэ загварын Galaxy note 7 гар утасны баттерей доголдлоос үүдэн дэлбэрсэн гэх шалтгааны улмаас аюулгүй байдлыг хангах зорилгоор уг утсыг онгоцонд нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Нисэх буудлын хэвлэлийн төлөөлөгч “Агаарын тээврийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс уг утсыг хориглосон. Бид тээш шалгах хэсэгт өндөр хяналт тавьж байгаа” гэжээ. Одоогийн байдлаар 2.5 сая гар утас дэлхийн зах зээлд байгаа аж.
А.Даваа

Сэтгэгдэл (0)