Дэвид Камерон парламентын гишүүнээсээ татгалзлаа

 

        Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон парламентын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж буйгаа мэдэгджээ. Тэрбээр уг шийдвэрээ шинэ Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулахыг хүсэхгүй байна гэж тайлбарласан байна. Их Британид өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд болсон бүх нийтийн санал хураалтад оролцогчдын 52 хувь нь Их Британи улс Европын холбооноос гарах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Харин тус улсыг Европын холбоонд үлдэх ёстой хэмээн үзэж байсан Ерөнхий сайд Д.Камерон санал хураалтын дараа албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан юм. Тэрбээр 2001 онд Оксфордширын Уитни тойргийн парламентын доод танхимын гишүүнээр сонгогдсон бөгөөд бүрэн эрх нь 2020 онд дуусах ёстой юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)