Б.Цогтгэрэл: “Эйр чайна” компанийн онгоц түлш алдсанаас ослын буулт хийсэн
- 2016-09-15
- Үнэн
- 0

“Эйр чайна” компанийн CA856 нислэгийн онгоц өчигдөр 16.30 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ослын буулт хийсэн. Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн дэд сайд Б.ЦОГТГЭРЭЛЭЭС тодрууллаа.
-“Эйр чайна” компанийн онгоц манай улсад ослын буулт хийсэн. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулсан уу?
-Лондон хотоос БНХАУ-ын Бээжин хот руу нисч явсан “Аэробус” А 330 онгоц Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч яваад “Түлш алдаж байна” гэсэн сигнал авсан. Тиймээс манай улсад буух зөвшөөрөл хүсээд буусан байгаа. Ингээд манай инженер, техникийн ажилтнууд олон улсын зохих дүрэм журмын дагуу хөдөлгөөнийг удирдаж, онгоцыг амжилттай газардуулсан.
-Түлш алдаж байсан онгоцыг буулгахад ямар нэгэн гэмтэл саатал гарсан уу?
-Ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гараагүй. Онгоцыг амжилттай газардуулсан. Ингээд зоригчдыг транзит зааланд түр байрлуулаад байна. “Эйр чайна”-гийн төлөөлөгчид шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.
-16.30 цагийн орчим онгоцыг газардуулсан ч 17.00 цаг хүртэл буулгаагүй, түлш алдсан онгоцонд удаасан гэх мэдээлэл гарсан байна лээ?
-Онгоцыг буулгасан даруйд зорчигдыг буулгаж, траинзит заал руу шилжүүлсэн. Хэвлэлээр гарсан шиг зорчигчдыг онгоцноос буулгалгүй удаасан зүйл байхгүй.
-Нислэгийг эхлүүлэхэд аюулгүй ажиллагааг дутуу хийсэн гэсэн үг үү?
-Тэрийг бид хэлж мэдэхгүй. Лондоны нисэх буудлынхан мэдэх байх.
-Онгоцны гэмтлийг хэзээ засч дуусах вэ, зорчигчдыг шилжүүлэн суулгах ажлыг ямар байдлаар зохион байгуулж байна вэ?
-“Эйр чайна”-гийн зохион байгуулалттай шууд холбоотой асуудал шүү. Манай талаас шаардлагатай бүх арга хэмжээг авсан.
М.Өлзий

Сэтгэгдэл (1)
dsn (202.126.89.199)
osliin buult hiih n olon ulsiin durem zaavar gej bn,ali oihon baigaa gazartaa holboo barij ter gazriin uilchilgee zailshgui avah,uzuuleh yostoi baidag yum ,setguulch jaahan yum sudlan medej suvaljilj asuultaa zuv asuuj baimaaar yumdaa! mulguu teneg yum asuuh hereg baihgui ee.