Англид 10 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй

 

        Английн нийгмийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаанд тэмдэглэснээр арван англи хүн тутмын нэг нь буюу 3.8 сая хүн чихрийн шижин өвчтэй гэсэн судалгаа гарчээ. Эрүүл мэндийн төвийн мэдэгдэлд дурдсанаар, нийт хүн амын есөн хувь нь уг өвчнөөр өвчилсөн байна. Түүнчлэн нийт өвчтэй хүний 90 орчим хувь нь амьдралын буруу хэвшил, хэт таргалалтаас шалтгаалсан байдаг аж. Тус төвийн мэргэжилтэн Жон Ньютон орон нутгийн хэвлэлд “Манай оронд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо жил ирэх тусам эрчимтэй нэмэгдэж байна. Чихрийн шижинтэй дөрвөн хүн тутмын нэг нь зүрхний шигдээсээр өвдөж, бөөрний архаг дутмагшилд орж, хөлөө тайруулж байгаа нь уг өвчин аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Улсаас жилд уг өвчнийг эмчлэхэд зориулж 13.3 тэрбум ам.доллар гаргадаг. Өвчтэй хүмүүсийн насны хувьд 45-54 насныханд их тохиолдож байна. 2035 онд таван сая хүн тус өвчнөөр өвдөнө гэсэн судалгаа байдаг” гэж ярьжээ. Түүнчлэн европчуудын хувьд Ази болон өнгөт арьстантай харьцуулахад уг өвчинг тусах эрсдэл харьцангуй өндөр байдаг гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)