Дональд Трамп: Эмэгтэй ерөнхийлөгчтэй болж болно. Гэхдээ ХИЛЛАРИ л лав биш

 

         АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Ярилцлагаа таны өрсөлдөгч Хиллари Клинтоны тухай яриагаар эхлүүлье. Хүн бүр таныг түүнд дургүйг мэднэ. Гэхдээ Х.Клинтон энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болно. Түүнд ерөнхийлөгч болох боломж хэр байгаа бол?

 

-Шударгаар хэлэхэд Х.Клинтон муу үр дагавартай хүн. Түүний оролцсон, ажилласан Сири, Ливи, Ираны цагаачдын асуудал гэх мэт хэрэг болгон муу үр дагавар авчирдаг. Цагаан ордны мэдэгдлийг эсэргүүцэж буй мэт боловч үнэндээ дайныг л хүсдэг. Сүүлийн үед аж үйлдвэрийн зарим бүсэд цалин огцом буурч байгаа. Энэ нь хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр / НАФТА/-ээс болж буй хэрэг. 1994 онд Билл Клинтон хэлэлцээрт гарын үсэг зурсан нь энэ улсад асар их алдагдал авчирсан. Харин одоо Х.Клинтон тус байгууллагаас дэмжлэг авдаг. АНУ эмэгтэй ерөнхийлөгчтэй болж болно. Гэхдээ Хиллари л лав биш.

 

-Х.Клинтон твиттер хуудастаа “Д.Трамп бол цөмийн зэвсгийн кодыг итгэн хадгалуулах хүн биш” гэж жиргэсэн. Та энэ илэн далангүй мэдэгдлийг хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Би Хиллариг бичсэн гэж бодохгүй байгаа. Тэр өмнө нь “Би кампанит ажил зохион байгуулахдаа тааруу” гэж хэлж байсан. Тэгэхээр энэ үг,үйлдэл нь зөрж буй хэрэг. Би түүний кампанит ажлыг сайн зохион байгуулалттай гэж боддог. Гайхалтай сайн баг хөлсөлж авсныхаа ачаар өдий хүртэл явж байгаа байх. Х.Клинтон твиттер сүлжээнд хэзээ ч өөрийн үзэл бодлоо илэрхийлж үзээгүй.

 

-Өрсөлдөгчийнхөө кампанит ажлыг сайн гэж дүгнэдэг юм байна. Харин өөрийнхөө кампанит ажлыг ямар төвшинд байна гэж боддог вэ?

 

-Минийх ч бас сайн гэж бодож байна. Учир нь хот, муж бүрт очиж иргэдийн дунд уулзалт зохион байгуулахад маш олон хүн цуглардаг. Энэ нь миний дуу хоолой, үзэл бодлыг сонсох гэсэн иргэдийн хүсэл юм. Ерөнхийдөө дэмжигч болон үзэн ядагчдын тоо тэнцүү байх шиг байна. Энэ нь кампанит ажлаа хэвийн авч явж байна гэсэн үг.

 

-Сонгуулийн урьдчилсан сунгааны зарим тойрогт илт давуу ялж, заримд нь бага санал авсан ч та намаа тэргүүлж чадсан. Сонгууль бол тойргийн сунгаанаас тэс өөр. Үүнд зориулж сурталчилгааны арга барилаа өөрчлөх үү?

 

-Урьдчилсан сунгаанд АНУын түүхэнд бичигдэх өндөр санал авсан. Нийтдээ 14 сая хүн надад санал өгсөнд нь сэтгэл хангалуун байгаа. Багийнхан маань жинхэнэ сонгуульд өөр тактикаар ажиллах хэрэгтэй гэж хэлдэг. Илүү зөөлөн, хүлээцтэй байж сонгогчдын үгийг сайн сонсох хэрэгтэй гэж хэлсэн. Үнэндээ энэ улс яг юу хүсээд байгааг мэдэхгүй юм. Тийм болохоор дүр эсгээд ч хэрэггүй биз.

 

-Та өмнө нь “Хар арьстай эсвэл латин гаралтай хүн намайг дэмжихгүй байх” гэсэн. Гэтэл сонгуулийн судалгаагаар нийт санал өгсөн хүний гурван хувь Африк-Америк, 20 хувь нь Латин гаралтай хүмүүс байсан шүү дээ. Тэгэхээр сонгууль таамаглахын аргагүй болох байх?

 

-Би үнэнийг хэлдэг учраас хүмүүс намайг дэмждэг. Нэгийг сонсоод нөгөө рүү урвах хүн би биш. Шударга үнэнийг өчих нь миний чаддаг зүйл. Хууль бус цагаачлалын асуудлыг зогсооно гэсэн байр сууриндаа үргэлж үнэнч байна.

 

-Хууль бус цагаачлалыг яаж зогсоох юм бэ?

 

-Хууль бус цагаачдад ямар ч өршөөл үзүүлэхгүй. Миний олон нийтэд хүргэх гэсэн санаа бол хууль бусаар манай улсад нэвтэрчихээд хууль ёсны амьдрах зөвшөөрөл хүсч болохгүй. Хэрвээ би ерөнхийлөгч болбол хууль бусаар хил нэвтэрсэн хүн бүрийг нутаг руу нь буцаана.

 

-Өнгөрсөн сард Детройт хотод хийсэн уулзалтынхаа үеэр аж үйлдвэрийн салбарын тухай онцгойлон ярьсан. Мөн хувь хүний болон компанийн татварыг бууруулна гэж танилцуулсан нь иргэдийн дэмжлэгийг авах зэвсэг гэж дүгнэх хүн олон байна?

 

-Өндөр хөгжилтэй улс оронд чөлөөт худалдааны зах зээл байх л ёстой зүйл. Татварын өндөр босго гадаад худалдааг устгах сөрөг үр дагавартай. Мэдээж бусад улс оронд тарифаа бууруулж, квот болон бусад бараа үйлчилгээ дэх хориг саадыг багасгаснаар эдийн засгийн хараат болон эмзэг байдлыг бууруулдаг. Зах зээлийн хэмжээ тэлж, дотоодын хэрэглээ нэмэгдэнэ. Хэрвээ хатуу ширүүн нөхцөлөөр хандвал манай улс наад зах нь 800 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ. Товчхондоо татварыг бууруулах нь АНУ-ын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх юм.

 

-Компанийн татварыг хоёр дахин хөнгөвчлөх төлөвлөгөө нь зөвхөн чинээлэг давхаргын эдийн засгийг өргөжүүлж, дунд давхаргад хүнд тусна гэсэн шүүмжлэл ч мөн байгаа?

 

-Эдийн засгийн дундаж анги бодитой ашиг хүртэнэ гэж үзэж байгаа. Чинээлэг ангид эергээр нөлөөлнө гэдэг үнэн. Гэхдээ тэдгээр том компани зах зээлд шинэ ажлын байр бий болгоно.

 

-ОХУ болон Крымын хойгийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Б.Обамагийн хувьд Крымын хойгийн талаар ОХУ-ын барьж буй бодлогын эсрэг байдаг. Харин миний хувьд эсрэг байрь суурьтай байгаа. Уг асуудалд анхаарлаа хандуулж ОХУ Украинаас Крымын хойгийг өөртөө нэгтгэж авсныг хүлээн зөвшөөрөх асуудлыг эргэж харна. Крымын иргэд өмнө нь харьяалагдаж байсан улсаасаа илүү Оростой нэгдэхийг илүүд үздэг гэж сонсч байсан.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (93.219.135.208)

    2016-09-18

    Hilari bol zevsegiin naimaatsid, ediin zasagiin aluurtsid evrei nariin utsan huuheldei shuudee

  • Zochin (103.26.194.165)

    2016-09-17

    Ug ni 8 jiliin omno Amerikt bolj baigaa songuuli hadad hamaagui bish met baiv ch ! Bi anh udaa Ene augaa guren ankh udaa ! Aris ongoo martaad ! Har eronhiilogchtei bolchihoosoi gej ih l husej baisan ! Tegsen bi denduu anduursan bna ! Buh l yum uulder ugsaagaaraa ! gen udmaaraa l baidag yum bna ! Tramp joohon etgeed met bolovch ! Shudrag hun bna ! Shuu ! Obamo har aristai bolovch 2 nuurtei Bool bna lee !

  • T JUGDER (90.180.37.125)

    2016-09-17

    jg unendee Trampiig olon amerik hun demziz baigaag huleeh heregtei Tramp eronhiilogch bolohod yuch saad bolohgui biz bi boddog ene bol minii sanal tuuniig demzine

  • zzz (89.217.200.133)

    2016-09-17

    Ene ornii ard tymen chadvargui medeelel muutai, medeelel ni ard tymnee huursan hudlaa medee terend ni itgesen bid delhiig zahirah estoi geed l odor bolgon huzsan hymyys,,,ynen teneg hymyys.. Trump yadagch baisan ter avgaigaas deer