“Galaxy Note 7” гар утас дэлбэрснээс болж түлэгдсэн эр шүүхэд хандав
- 2016-09-19
- Дэлхий
- 0

“Galaxy Note 7” гар утас дэлбэрснээс болж түлэгдсэн эр “Самсунг” компанийг шүүхэд өгчээ. Энэ сарын 9-нд АНУ-ын Флорида мужийн иргэн Жонаттан Стробел гэгч эр утсаа өмдний халаасандаа хийсэн үед дэлбэрэлт болж хөл нь хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй болсон байна. Тэрбээр, орон нутгийн шүүхэд хандахдаа эмчилгээний зардал, магадлагаа, өвчтэй байсан өдрийн алдсан цалин, орлого зэргээ мэдүүлсэн аж. Харин “Самсунг” компанийн зүгээс уг асуудалд тайлбар өгөхөөс татгалзжээ. Мөн өнгөрсөн пүрэв гаригт уг гар утсыг зах зээлээс эргүүлэн татахыг АНУ-ын Засгийн газраас албан ёсоор үүрэг болгосон байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төвийн мэдэгдсэнээр өнгөрсөн пүрэв гариг хүртэлх хугацаанд борлуулсан нэг сая орчим “Galaxy Note 7” гар утсыг ч мөн эргүүлэн татах гэнэ. АНУ-д уг гар утастай холбоотой 92 хэргийг бүртгэсэн бөгөөд эд хөрөнгөд хохирол учруулсан 55 тохиолдол байгаа аж. Уг гар утас нь худалдаанд гарснаасаа хойш дэлхий даяар 2.5 сая хувь зарагдсан гэнэ.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)