“Малакас” хар салхины улмаас 183 нислэгийг цуцалжээ

 

        Номхон далайд үүсдэг “Малакас” хэмээх маш хүчтэй, халуун орны хар салхи Тайванийн нутгийн зүүн хойд бүсийг чиглэн ирж байгаа тухай Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Хар салхинаас сэрэмжилж орон нутгийн 183 нислэг болон галт тэрэгний үйлчилгээг цуцалсан байна. Таоюаний нисэх буудалд 68 нислэгийн 12800 зорчигч цаг агаарын байдлыг хүлээн байрлаж байгаа аж. “Малакас” хар салхи нь 198 км цагийн хурдтайгаар чиглэн ирж байгаа бөгөөд хамгийн хүчтэй хар салхи гэж Орон нутгийн удирдлагын төвөөс мэдээлсэн байна. Түүнчлэн энэ бүс нутагт “Меранти” болон “Рай” зэрэг халуун орны шуурга шуурч байгаа аж. Өмнөд Хятадын тэнгист шуурч, Вьетнамын төвийн нутгийн эрэг рүү дөхөж байгаа бол хоёр дахь нь задгай тэнгист шуурч, Японы эрэгт хүрэх төлөвтэй байгаа гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)