Хорт хавдартай хүүхдүүдийн гоёж чимэглэсэн хувцсыг НАСА-гийн сансрын нисгэгч өмсчээ

 

Хорт хавдартай хүүхдүүд өөрсдийнхөө гараар будаж гоёсон сансрын нисгэгчийн хувцсыг Олон улсын сансрын станцад ажиллаж буй сансрын нисгэгч эмэгтэйд гардуулан өгчээ. Тэдгээр хүүхдүүд ирэх баасан гарагт сансрын нисгэгчтэй чатлах аж.

 

Хьюстон хот дахь Техасын их сургуулийн Андерсоны Хорт хавдар судлалын төвд эмчлүүлж буй хүүхдүүд баасан гарагийн үдээс хойш 20 орчим минутын турш чатлах үеэр “Урам зориг” гэдэг нэртэй хувцас өмссөн сансрын нисгэгч эмэгтэй Кейт Рабинс хүүхдүүдийн асуултад хариулах юм .

 

К.Рабинс Хорт хавдрын биологийн чиглэлээр суралцаж төгссөн байна. Урлаг болон анагаах ухааныг хослуулсны үр дүнг бусдад мэдрүүлэх зорилго бүхий төслийн хүрээнд сансрын нисгэгчийн гурван хувцсыг будаж чимэглэсэн гэж НАСА мэдэгдлээ.

 

Х.Сарнай

Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)