Шивелуч галт уул 10 км-ийн өндөрт үнсээ цацжээ

 

        ОХУ-ы н Камчаткийн хойг дахь Шивелуч галт уул далайн түвшнээс дээш 10 км-ийн өндөрт үнсээ цацсан гэж Оросын шинжлэх ухааны академийн Геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Албаны мэдэгдэлд тэмдэглэснээр орон нутгийн цагаар 7:14 цагт үнс хаях явц болсон аж. Мөн галт уулын үнс салхины дагуу зүүн хойд зүгт тархаж байгаа гэнэ. Харин үнс нурам тархаж байгаа чиглэлд суурин газар байхгүй бөгөөд аялагч жуулчид бүртгэгдээгүй гэж албанаас мэдээлсэн байна. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс нурам байгаль орчинд төдийгүй хүн, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг аж. Түүнчлэн агаарын замын бөглөрөл үүсгээд зогсохгүй галт уулын үнс нурамны жижиг хэсгүүд онгоцны сэнсэнд орж, хөдөлгүүрийг гэмтээдэг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)