“Хорхон буян” цогц үйлчилгээг нэвтрүүллээ
- 2016-09-20
- Үнэн
- 0

Өнөөдөр нийслэл хотын хэмжээнд байгаа эмнэлгүүдэд моорог буюу шарил хадгалах өрөө байхгүй гэж хэлж болно. Цөөн хэдэн эмнэлэг л бидний мэдэхээр шарил хадгалах байртай ч байшин барилга нь хуучирт муудсан, хөргүүр тоног төхөөрөмж хоцрогдсон, хадгалах өрөө тасалгаа хомс байдаг. Эрүүл мэндийн салбарын сүүлийн 2 жилийн судалгаагаар 1 сая 500 мянга гаруй хүн амтай нийслэл хотын хувьд өдөрт цаг бусаар болон жамаараа өөд бологсдын тоо 60-80, сард 580-620 хүн ямар нэгэн шалтгаанаар өөд болдог гэсэн дүн бий. Энэ бүхэнд түргэн тусламж буюу 103-ынхан ажлын их ачааллын хажуугаар сайн муугаар хэлүүлэн унаагаар тээвэрлэн үйлчилдэг. Тэгвэл буяны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хорхон буян” компани энэ бүх асуудлыг хөнгөвчлөн олон улсын жишигт нийцсэн байр, тус бүрдээ хөргүүртэй тасалгаа бүхий нэг удаад 100 шарил хүлээж авах боломжтой мөн өөрсдийн тусгай хөргүүр бүхий унаагаар үйлчлэх цогц үйлчилгээг үзүүлэх шарил хадгалах газрыг нийслэлийн зүүн бүсэд байгуулжээ. Шарил хадгалах газар нь хувийн хэвшилд шилжсэнээр үйлчилгээ нь сайжирч улсын эмнэлгүүдийн ачаалал буурах юм. Түүнчлэн талийгаачийг үдэх зан үйл хийх хугацааг гаргаж өгөх, мөн шарилыг стандартын дагуу тусгайлан вакумжуулсан хөргөгчид хадгалж ар гэрийнхний сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэх юм. Мөн “Хорхон буян” ХХК дэргэдээ “Хорхон тусламж” санг байгуулсан бөгөөд үйлчилгээнээс орсон орлогынхоо тодорхой хувийг сандаа төвлөрүүлэн өвчиндөө шаналсан олон хүмүүст тусламжийн гараа сунган туслах зорилготой цаашлаад сургууль завсардсан болон олон шалтгаанаар сургуульд суралцаж чадахгүй байгаа хүүхэд залууст туслах зорилготой “Хорхон тусламж” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхэлжээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.


“Хорхон Буян” шарил хадгалах дуудлагын цогц үйлчилгээ /24 цаг/ - 7700-0700, 9444-0999

Сэтгэгдэл (0)