Гурван шумбагч аварга загасанд хазуулав
- 2016-09-20
- Дэлхий
- 0

АНУ-ын Флорида мужид нэг өдрийн дотор аварга загасанд хазуулсан гурван дуудлага ирсэн талаар Мужийн захиргаанаас мэдээлжээ. Волусия каунтигийн Смирна далайн эрэгт уг хэрэг болсон байна. Эргийн хамгаалалтын албаны ажилтны мэдээлж буйгаар эхний дуудлага 10:43 цагт ирсэн бөгөөд аварга загас 43 настай хүнийг хазсан байсан аж. Удаахь дуудлага эхний хэргээс 30 минутын дараа иржээ.Гурав дахь дуудлагыг 13.00 цагийн орчимд хүлээн авсан байна. Дайралтад өртсөн хоёр хохирогчийг эмнэлэгт хүргэсэн бол 16 настай хүүгийн шарх харьцангуй гайгүй учраас хэвтэн эмчлүүлэхээс татгалзжээ. Смирна далайн эрэг орчмын хамгаалалтыг нэмэгдүүлсэн бөгөөд иргэдийг сөрфинг буюу давалгаагаар тэшихгүй байхыг анхааруулсан байна.

Сэтгэгдэл (0)