Тусламжийн цуваа руу халдсан байна

 

        Сирийн Алеппо хотын ойролцоо явж байсан хүмүүнлэгийн тусламжийн цуваа агаарын цохилтод өртөж 12 хүн нас барсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Урм аль Кубра хотруу явж байсан 18-31 ачааны машин цохилтод өртсөн. Машинд 78 мянган хүнд хүргэх тусламжийн бараа бүтээгдэхүүн байсан. Уг халдлагын улмаас гал зогсоох хэлэлцээрийг цуцалсан” гэв. Харин “Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” байгууллагаас уг халдлагад ОХУ болон Сирийн Засгийн газрын нисэх хүчнийг буруутгаж байгаа аж. Ачааны машинууд нь Алеппо хотоос өдөр бүр гарч босогчдын хяналтад байгаа бүсүүдэд тусламж хүргэдэг байсан гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)