Николас Мадурогийн мэдэгдлийн дараа нефтийн ханш өсчээ
- 2016-09-21
- Дэлхий
- 0

Венесуэль улсын Ерөнхийлөгч Николас Мадуро газрын тос экспортлогч орнууд үнийг тогтворжуулах хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн байгаа тухай мэдэгдсэний дараахан дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ хоёр хувиар өсчээ. Тодруулбал, брент маркийн боловсруулаагүй газрын тос нэг баррель нь 46.17 байснаас 46.93 ам.доллар болж өссөн байна. Мөн West Texas Intermediate газрын тос 43.40 ам.доллароос 44.15 болж өсчээ. Венесуэлийн зүгээс ОПЕК-ын гишүүн болон гишүүн бус орнуудтай тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байгаа бөгөөд Ливийн мөргөлдөөнөөс үүдэн хэлэлцээрийн явц тасалдсан. Энэ сардаа багтан үнэ тогтворжуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах боломжтой гэж мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Николас Мадуро хэвлэлд “Сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалтын хямралд өртөөд байгаа газрын тосны зах зээлийг тогтворжуулах хэрэгтэй” гэж ярьсан аж.

Сэтгэгдэл (0)