Коста Рикагийн нисэх онгоцны буудлыг хаажээ

 

        Турриальба галт уул оргилж үнсээ агаарт хаясаны улмаас Коста Рикагийн хоёр нисэх онгоцны буудлыг тодорхойгүй хугацаагаар хаасан гэж Орон нутгийн удирдлагын төвөөс мэдээллээ. Тус улсын хамгийн том Хуан Сантамариа болон Тобиас Боланос нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн төв Америкийн Даниел Одубер нисэх буудлын үйл ажиллагааг саатуулах талаар хэлэлцэж байгаа аж. Галт уул 70 километрийн өндөрт үнсээ цацсан бөгөөд үнсний тархалт үзэгдэх орчинг хязгаарласан байна. Одоогоор Сантамариа онгоцны буудалд найман нислэгийн 6238 зорчигч онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд шилжихийг хүлээн байрлаж байгаа аж. Турриальба галт уул нь 29 жилийн өмнөөс оргилж эхэлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)