“Том” Буш, Х.Клинтоныг дэмжинэ гэв
- 2016-09-22
- Дэлхий
- 0

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Герберт Буш ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны төлөө саналаа өгнө гэж “Politico” сайтад онцолжээ. Тэрбээр Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бөгөөд өөрийн намаас нэр дэвшигч Дональд Трампыг намаа төлөөлөх эрхтэй болох үед дэмжээгүй юм. Мэдээлэлд онцолсноор Жорж Герберт Буш АНУ-ын Ерөнхийлөгч асан Роберт Ф.Кеннедигийн зээ охин Кэтлин Кеннеди Таунсендад энэ тухайгаа ярьсан гэнэ. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт Таунсенд өөрийн фэйсбүүк хуудсандаа Ерөнхийлөгч Буштай гар барьж буй зургаа байршуулаад “Ерөнхийлөгч Буш Хилларид санал өгнө гэдгээ надад хэллээ” хэмээн бичсэн аж. Жорж Герберт Буш нь 1989-1993 онд АНУ-ын засгийн эрхийг барьж байсан бөгөөд түүний ууган хүү Жорж Буш мөн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан билээ.

Сэтгэгдэл (0)