Ё.Лхагвацэрэн: Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зарим багш ажилгүй болох эрсдэлтэй
- 2016-09-23
- Үнэн
- 0

84 дүгээр сургуулийн ахлах анги хариуцсан сургалтын менежер, сургалтын албаны дарга Ё.Лхагвацэрэнтэй ахлах ангид хэрэгжүүлж буй цөм хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Ахлах ангийнхны сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг энэ хичээлийн жилээс эхлүүлж байна. Танай сургуулийн хувьд тус хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлчихсэн үү?
-Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хичээл сонголт хийх ажлыг энэ жилээс хэрэгжүүлж байгаа. Манай сургууль энэ сарын 1, 2-нд X-XII дугаар ангийн 650 сурагч, 5-7-нд эцэг , эхчүүдэд хүүхдийнхээ хичээлийн сонголтыг хэрхэн хийлгэх талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгсөн. 2007 оноос эхлээд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан хичээлээ сонгож судлах болсон. Гэхдээ энэ оны зургаадугаар сарын 25- нд гаргасан тушаалаар X-XII ангийнхан бүгд хичээл сонголт хийж, цагаа кредитээр тооцуулах болсон. Манай сургуулийн хувьд энэ жилийн X анги буюу өнгөрсөн жилийн IX ангийн хүүхдүүдэд хичээл сонголтын талаар хангалттай зөвлөгөө өгсөн. Гэсэн хэдий ч сургалтын системийн өөрчлөлт буюу хичээл сонголтын асуудал хүүхдэд маш хүндрэлтэй байна. Гэхдээ манай сургуулийн багш нар сурагчдынхаа хичээл сонголтыг хийлгээд хичээлээ заагаад явж байна. Хичээл сонгох гэдэг нь нэг, хоёр, гурван жилийн дараа би ямар мэргэжил эзэмшээд, улсад ямар салбарт ажиллаж болох вэ гэдгээ сонгох сонголт учраас энэ нь хүүхэд, эцэг, эхчүүдэд маш хэцүү байх шиг байна.
-Цөм хөтөлбөрийн хүрээнд X ангийнхны хичээлийн төлөвлөгөөнд нэлээд өөрчлөлт оруулжээ. Энэ талаар тодруулна уу?
-Тиймээ. Цөм хөтөлбөрийн хүрээнд хичээлийн төлөвлөгөөнд хамгийн их өөрчлөлт оруулж байгаа нь X анги. X ангийн хичээлийн төлөвлөгөөг заавал судлах, заавал сонгох, сонгон гүнзгийрүүлж судлах гэсэн бүтэцтэй болгосон. Заавал судлахад найман хичээл багтаж байгаа бөгөөд нийт 21 кредиттэй. Заавал сонгох нь зургаан багц, 14 чиглэлтэй. Үүнийг бүгдийг судлах ёстой бөгөөд 10 кредиттэй. Харин сонгон гүнзгийрүүлж судлах нь зургаан багц 18 судлагдахуунтай. Хөтөлбөрийн хүрээнд багц харгалзахгүйгээр 3-4 хичээл сонгож судална гэж заасан байгаа юм. Тухайн сургууль хялбар байдал, хичээлийн хуваариа харгалзан үзээд хүүхэд бүрийг гурван хичээл сонгуулж болно. Гэтэл хамгийн бэрхшээлтэй нь ахлах ангийнхан X ангидаа 35, XI ангидаа 36, XII ангидаа 34 нийт 105 кредитийг заавал судалсан байх ёстой юм. Хэрвээ хүүхэд 3-4 хичээл судалж болох юм байна гээд гурван хичээл сонгочихвол жилийн сүүлээр кредит цаг нь дутна. Тиймээс хөтөлбөр хэрэгжүүлэгчид үүнийг бодолцож боловсруулсан материалаа эргэн сайтар харах хэрэгтэй.
-X ангийнхны хичээлийг гурван хэсэгт хуваасан нь ямар учиртай юм бол?
-Заавал судлах хичээлээр улсын шалгалт өгнө. Заавал сонгон судлахаар батламж авна. Сонгон гүнзгийрүүлэх хичээлээр хоёр шаттай шалгалт өгөх юм. Энэ шаардлагыг хангаснаар тухайн хүүхдийн хичээлийн 35 кредит цаг гүйцэх бөгөөд үүний дараа ерөнхий боловсролын сургуулийн X дугаар анги төгсөх юм. Харин ахлах ангийнхан ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө 104 кредит цаг заавал судалсан байх ёстой. Кредитээ гүйцэд судлаагүй хүүхэд бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах боломжгүй.
-Сурагчид голчлон ямар хичээл сонгож байна?
-Хичээл сонголтод сурагчид янз бүр л хандаж байна. Ерөнхийдөө англи хэл, математик, физик, химийн хичээлийг сонгох нь давамгай байна. Англи хэл- математик нь эдийн засаг, англи хэл- физик нь инженер, англи хэлхими нь технологич, химифизикийг сонгосон бол эмч мэргэжлээр цаашид суралцана гэсэн үг. Тиймээс энэ чиглэлээс сонголт хийсэн хүүхэд маш зөв шийдвэр гаргасан гэж би бодож байгаа. Сурагчдынхаа хичээл сонголтыг зөв хийлгэхийн тулд их, дээд сургуулийн ерөнхий чиг хандлагатай холбоотой мэдээллийг эцэг, эхчүүдэд сургалтаар хэлж өгсөн. Гэхдээ хэчнээн сургалт зохион байгуулж энэ талаар тайлбарласан ч зарим нэг хүүхэд математик, англи хэл, монгол хэл, хувцас загвар гэсэн дөрвөн хичээл сонгочих юм. Иймэрхүү сонголт хийсэн хүүхэдтэй ганцаарчилж уулзаад зөвлөгөө өгч, дахин сонгуулсан. Манай сургуулийн XII ангид орос хэл, газар зүй, техник технологи, бизнес судлалын хичээлийн сонголт гарч ирэхгүй байна. Яагаад гэхээр цөм хөтөлбөрт нэг бүлэгт суух хүүхдийн тоог 20-30 гээд заачихсан. Ингээд хүүхдийн тоог хязгаарлачихаар хүүхдүүдийн сонголтыг бид чөлөөтэй хийлгэх ямар ч боломжгүй болж байгаа юм.
-Энэ мэтчилэн асуудлаас гадна уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл юу байна вэ?
-Хамгийн түрүүнд хүүхдийн сонголтыг хүндэтгэх, багш нарыг ажлын байртай байлгах, төсөвтөө захирагдах, илүү багш авч зардал гаргаж болохгүй гэсэн дөрвөн үндсэн зарчмыг баримтлан ажиллаж байна. Манай улсын боловсролын салбарын төсөв хангалттай байсан бол ахлах ангийнхнаар хичээл сонголт хийлгэж байгаа нь маш зөв. Хүүхдүүд яг ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ дагуу чөлөөт сонголт хийж байна. Гэхдээ үүнд дутагдалтай зүйл олон байна. Тухайлбал, бүлэг болон хүүхдийн тоог хязгаарласан нь маш хүндрэлтэй байгаа юм. Хичээл сонголтын бүлгийг тухайн сургуульд X ангийн хэчнээн бүлэг байна түүнээс хэтрүүлж болохгүй гэж заачихсан. Манайх X ангийн гуравхан бүлэгтэй. Гэтэл зөвхөн математикийн хичээлд гэхэд дөрвөн бүлэг үүсчихээд байгаа юм. Салбар яам энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх гэж байгаа бол хамгийн түрүүнд бүлэг үүсгэлтийг чөлөөтэй болгох хэрэгтэй. Мөн нэг бүлэгт 20-30 хүүхэд байх ёстой гэж заахын оронд 15 –аас дээш гэвэл арай уян хатан болох юм. Хамгийн гол нь бид хүүхдийн сонголтыг хүндэтгэх ёстой. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхан шатны нэгж болох бидэнд их хүндрэлтэй байна.
-Заавал сонгон судлах хичээлийг ирэх улирлаас оруулж болох юм байна лээ. Гэтэл сургуулиуд энэ улиралд оруулаад эхэлчихсэн юм байна. Танайх яаж байгаа вэ?
-Цөм хөтөлбөрийг ахлах ангийнхны дунд энэ хичээлийн жилээс эхэлж хэрэгжүүлэх ёстой гэсэн тушаалыг өнгөрсөн зургаадугаар сард гаргасан. Харин энэ сарын 5-нд заавал сонгон судлах хичээлийг хоёрдугаар улирлаас эхлүүлж болно гэсэн байсан. Энэ тушаалын дагуу мэдээлэл зүй, технологи, биеийн тамирын хичээл эхний улиралд заахааргүй болчихож байгаа юм. Ингэснээр тус хичээлийг заах багш нар эхний улиралд ажилгүй болно гэсэн үг. Ийм асуудал тулгарсан учраас сонгон судлах хичээлийг энэ улиралд зааж байгаа.
-Заавал сонгон судлах хичээлийн сурах бичиг дутагдалтай гэж сонссон. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Заавал сонгон судлах хичээлийн сурах бичиг гэж байхгүй. Тус багцын хичээлийн хөтөлбөрийг багш нар өөрсдөө хийнэ. Манай сургууль харьцангуй залуу багш нартай. Тэдэнд заавал сонгон судлах хичээлийн хөтөлбөрийг хийхэд маш хүндрэлтэй байгаа. Тэд нар маань маш их хөдөлмөрлөж байна. Миний хувьд 35 жил багшилсан туршлагатай учраас цөм хөтөлбөрийн хүрээнд юуг хийх вэ гэдгийг урьдчилан харж байсан учраас чадлынхаа хэрээр хэрэгжүүлэхийг зорьж байна. Заавал сонгон судлах хичээлийг заахын тулд багш нарт их, дээд сургуулийн I курсын хичээлийн хөтөлбөр хэрэгтэй болж байгаа юм. Мөн хувцасны түүх, дизайн технологи, хоолны технологийн талаар нэмж судлах шаардлагатай. Би дөрвөн жилийн өмнө Солонгосын ахлах сургуулийн туршлага судлахаар 20 багшийг удирдаж авч явсан. Тэр үед тухайн улсын ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрийг авсан. Мөн Германы ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны сургалтын хөтөлбөрийг орчуулж байна. Энэ дагуу уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Манайх ерөнхий боловсролын сургууль хэрнээ албаны бүтэцтэй ажилладаг ганц сургууль. Тиймээс манай сургууль энэ цөм хөтөлбөрийг боломжийн хэмжээнд хэрэгжүүлчих байх.
Ц.Заяа

Сэтгэгдэл (1)
иÑгÑн (180.235.177.29)
Ó¨Ñгөн Ñ ÑлÑлÑүүлÑг Ñ Ð¸Ð¹Ñ Ñ ÑÑÑгÑÑй.СÑÐ´Ð»Ð°Ð³Ð´Ð°Ñ ÑÑÐ½Ñ Ñ Ó©ÑÓ©Ð»Ð±Ó©Ñ Ñ Ò¯Ò¯Ñ Ñд бүÑийг Ñ Ó©Ð³Ð¶Ò¯Ò¯Ð»ÑÑ Ð¾Ð½Ð¾Ð» Ð±Ð°Ð¹Ñ Ð³Ð¹.ÐÑÑикийн Ñ Ð¾ÑÑогдÑон оÑнÑÑд, манайд 1921 Ð¾Ð½Ð¾Ð¾Ñ ÑÑÐ´Ð»Ð°Ð³Ð´Ð°Ñ ÑÑÐ½Ñ Ñ Ó©ÑөлбөÑÑ Ð¸ÑгÑл Ó©Ð³Ñ Ð¸ÑÑÑн.ТÑÑ Ð» жиÑиг.ТүүнÑÑÑ Ð³Ð°Ð´Ð½Ð° ÐÐ-Ñг диÑÑеÑенÑиаÑилж болдоггүй Ñм.ÐРмÑÑгÑжлийн боловÑÑÐ¾Ð»Ð¾Ð¾Ñ Ð¾Ð³Ñ Ó©Ó©Ñ Ð³Ñдгийг Ð¾Ð¹Ð»Ð³Ð¾Ñ ÑÑÑой.ÐÐ½Ñ Ñөм Ñ Ó©ÑÓ©Ð»Ð±Ó©Ñ Ñ ÑÑÑгжүүлÑÑ Ð¸Ð¶Ð¸Ð» боломж ÑÑÑгÑÑÐ»Ñ Ð±Ò¯Ñ Ñ Ð°Ð½Ð³Ð°Ð°Ð³Ò¯Ð¹.ÐÒ¯Ñ ÑÑÑгÑÑлиÑдад Ñийм кабинеÑаа байгÑÑлж даÑаа Ð½Ñ ÑÑÑж болно.ЯлгаваÑлан гадÑÑÑÑ Ð°Ð¶ Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð³Ò¯Ð¹.ÐСШУЯам << Ñөм>> Ñ Ó©ÑÓ©Ð»Ð±Ó©Ñ Ñ Ò¯Ò¯Ñ Ñд бүÑийг Ñ Ó©Ð³Ð¶Ò¯Ò¯Ð»ÑÑ Ð½Ñ Ò¯Ð½Ñн гÑдгÑÑ Ð¾Ð½Ð¾Ð» аÑгазүйгÑÑÑ Ð±Ð°ÑÐ»Ð°Ñ ÑÑÑой.ÐÑÑгÑлÑÑÑнд ÑÑÑж байна.