Марк Цукерберг гурван тэрбум ам.доллар хандивлана

 

        “Facebook” компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг болон түүний эхнэр Присила Чан нар шинээр төрж буй хүүхдийн эрүүл мэндийн судалгаа, анагаах ухааны дэвшилд зориулж гурван тэрбум ам.доллар хандивлахаа амласан талаар “CNN” онцоллоо. Сан-Франциско хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Приссила Чан “Марк бид хоёр хүүхэд бүрийг эрүүл байгаасай гэж хүсч байна. Энэ орчлонд ирээд буцах хугацаандаа эрүүл энх байх хэрэгтэй. Энэ зуунд багтаан бүх өвчнийг анагааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь бидний үндсэн зорилго юм. Тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд эмч, эрдэмтэн, инженерүүдтэй хамтарч ажиллах болно” гэжээ. Тусламжийн мөнгийг 2015 оны арванхоёрдугаар сард байгуулсан “Чан Цукерберг санаачилга” сангийн төсвөөс гаргах аж. Сүүлийн үед техник, технологийн тэргүүлэгч компаниуд эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарал хандуулах болжээ. Өнгөрсөн долоо хоногт “Microsoft” компани, хиймэл оюун ухаан ашиглан хавдрыг эмчлэх зорилт дэвшүүлсэн байна. Харин “Google” компанийн “Deepmind” судалгааны багийнхан өвчний оношийг үнэн зөв тогтоохын тулд компьютер ашиглах арга замыг нээх зорилгоор Их Британийн “NHS” буюу Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний албатай хамтран ажиллахаар болсон билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)