ОХУ-ын тусламжийн цуваа Донецкт хүрчээ

 

        ОХУ-ын Засгийн газраас илгээж буй хүмүүнлэгийн тусламжийн ээлжит цуваа Украины зүүн хязгаарын Донецк, Луганскт хүрлээ гэж тус улсын Онцгой байдлын яамны хэвлэлийн албанаас мэдээллээ. Хүмүүнлэгийн тусламжийн ээлжит цуваагаар Донецк болон Луганск мужид хүрсэн ачааг буулгах ажил эхэлсэн байна. Ачааг буулгасны дараа цуваа ОХУ-ын Ростов мужийг зорин хөдлөх гэнэ. Хоол хүнс, эм тариа, шаардлагатай хэрэглээний зүйлс зэрэг 600 тонн хүмүүнлэгийн тусламжтай 60 машины цуваа Донбассын бүс нутагт ямар нэг сааталгүй хүрсэн аж. Энэ нь ОХУ-ын Онцгой байдлын яамнаас тус бүс нутаг руу илгээсэн 56 дахь тусламжийн цуваа юм. Онцгой байдлын яам өнгөрсөн 2014 оны наймдугаар сараас хойш Донбассын бүс нутаг руу нийт 64 мянган тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)