Шинэ удирдлагуудын санаалчилсан “Сонгинохайрхан хөгжлийн форум” дүүргийн хөгжлийн гарцыг тодорхойлно
- 2016-09-23
- Үнэн
- 0

Сонгинохайрханчууд хөгжлийн гарцаа тодорхойлох нэгэн томоохон арга хэмжээг төрийн ордноо өнөөдөр зохион байгуулж байна. “Сонгинохайрхан Хөгжлийн Форум” нэртэй энэхүү арга хэмжээг тус дүүргийн шинэ удирдлагууд санаачилсан бөгөөд УИХ-ын гишүүдээс гадна эдийн засгийн чиглэлийн томоохон эрдэмтэд, дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагчид оролцож байгаа юм.
Сонгинохайрхан дүүрэг нь Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь амьдарч буй нийслэлийн хамгийн том дүүрэг хэдий ч байгуулагдсанаас хойш өдийг хүртэл 20 гаруй жил нийслэлээс санхүүгийн дэмжлэг авсаар ирсэн төвийн ганц дүүрэг юм. Сонгинохайрхан дүүрэг нь 120,6 мянган га газар нутагтай, 82,9 мянган өрх, 307,2 мянган хүн ам, засаг захиргааны 32 хороотой. Дүүргийн газар нутгийн 77,0 хувийг хөдө аж ахуйн эдэлбэр газар, 19,4 хувийг ойн сав газар, 3,6 хувийг зам, шугам сүлжээ бүхий барилгажсан газар тус тус эзэлдэг. Нийт өрхийн 27,1 хувь нь нийтийн орон сууцанд, 72,9 хувь нь хувийн байшин, монгол гэрт амьдарч байна.
Форумыг санаачлагчдын үзэж буйгаар Сонгинохайрхан дүүрэг хөгжихгүй байгаа нь өнөөгийн хэрэгжиж буй Төсвийн тухай хуулийн гажуудлаас үүдэж буй аж. Тодруулбал, Төсвийн тухай хуульд зааснаар томоохон татварууд улс нийслэлийн төсөвт, найман нэрийн дэлгүүр, лангууны цөөхөн хэдэн төгрөг орон нуттийн төсөвт төвлөрдөг байхаар тусгасан нь дүүргийн хөгжлийг хойш татаж байна гэж үзэж байгаа аж.
Нөгөөтэйгүүр хүн амын тоо, газар нутагт тохируулсан хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхгүй бол Сонгинохайрхан дүүрэгт амьдарч буй иргэд хохирсоор байна гэсэн юм. Тиймээс тэд энэхүү арга хэмжээг зохион байгуулж улс төрчид, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсч зөв гарцыг олохыг зорьж байгаа ажээ. Хамгийн том хүлээлт бол Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг нийт Монгол улс даяараа ойлгоно. Үүнийг хэрхэн давж гарах вэ? Нийслэлчүүдээрээ хамтраад Сонгинохайрхан дүүрэгт тулгараад байгаа асуудлыг яаж гарах вэ? гээд цаашид тулгамдсан хүнд бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх юм. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хамтын ажмллагааг өргөжүүлнэ. Ингэснээр үр дүн сайнгарна. Дүүрэг дээр хийгдэх том жижиг төслүүдийг хөдөлгөх олон мянган ажлын байр бий болгох төсөл санаачлагууд гарч ирнэ. Энэ бүгдийн суурийг тавьж санаа бодлоо нэгтгэж зорилгоо нийтдээ танилцуулж байгаа нь цаашдын хөгжлийн замыг тодорхойлох болно.


Сэтгэгдэл (4)
(202.21.106.120)
ÐиеÑгийн баÑÑÑн Ð³Ð°Ñ ÐадамжÑнай мÑÑийн лÑйваÑÑдÑн олон жил ноÑÑÑ Ñон Ð³Ð°Ð·Ð°Ñ Ñаж Ñ Ó©Ð³Ð¶Ð¸Ñ Ð²ÑÑ Ð¥Ð°ÑамÑалÑай Ð½Ñ ÑÐ½Ñ Ð¶Ð¸Ð»ÑÑÑ Ð±Ð°Ñ Ð½Ñг Ñом дүүÑÑг ÐаÑнзүÑÑ ÑÑдний гаÑÐ°Ð°Ñ Ð¾Ñон ÑүйÑÑ ÑÑ Ñлж байна даа
(24.14.168.146)
ardchilaliin neriin huudas bolson anu 300 saya huntei 2 namtai 3 saya huntei mongol uls 30 namtai ene bol bidnii ev negdelgui eh ornoo bish erh medel alban tushaal ediin shunalaa en terguund tavidag bertigchin zan Mongol gedeg ene gantshan ug yamar ih uneteig Mongol hun ooroo oilgohgui yum bol Mongol uls yaaj mandah yum be
(202.131.252.213)
ÐÐÐ-ÑÑ Ð°Ð½ ÐҮТÐÐÐÐ. Ó¨Ó©ÑÑдөө ÐÐЯÐÐÐÐ.ÐÐÐ ÐÐÐÐ Ð½Ñ Ð¢ÐÐ . ÐÐ-ÑÑ Ð°Ð½ ÐҮТÐÐÐÐ. ÐÑд ÑүмÑн Ð¥ÐÐÐÐ. Ò®Ñ Ð´Ò¯Ð½ Ð½Ñ ÐÐ. ÐÐ Ñ Ð¸Ð¹Ñ Ð¸Ð¹Ð³ Ð½Ñ Ñ Ð¸Ð¹Ð½Ñ.Ðөн ÑÐ°Ð½Ð°Ñ Ð½Ñ ÐÐÐ. ÐÐРнÑÑÐ°Ð°Ñ Ñг Ð½Ñ Ð½ÑÑаана.Ð£Ð³Ð°Ð°Ñ Ð§ÐÐÐÐ Ð½Ñ ÑÑÑ. Өглөө Ð±Ò¯Ñ Ñанаж бай.
(202.131.252.213)
ÐÐÐ-ÑÑ Ð°Ð½ ÐҮТÐÐÐÐ. Ó¨Ó©ÑÑдөө ÐÐЯÐÐÐÐ.ÐÐÐ ÐÐÐÐ Ð½Ñ Ð¢ÐÐ . ÐÐ-ÑÑ Ð°Ð½ ÐҮТÐÐÐÐ. ÐÑд ÑүмÑн Ð¥ÐÐÐÐ. Ò®Ñ Ð´Ò¯Ð½ Ð½Ñ ÐÐ. ÐÐ Ñ Ð¸Ð¹Ñ Ð¸Ð¹Ð³ Ð½Ñ Ñ Ð¸Ð¹Ð½Ñ.Ðөн ÑÐ°Ð½Ð°Ñ Ð½Ñ ÐÐÐ. ÐÐРнÑÑÐ°Ð°Ñ Ñг Ð½Ñ Ð½ÑÑаана.Ð£Ð³Ð°Ð°Ñ Ð§ÐÐÐÐ Ð½Ñ ÑÑÑ. Өглөө Ð±Ò¯Ñ Ñанаж бай.