Барак Обама Цагаан ордонд рок наадам зохион байгуулна

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордны өмнөх талбайд анх удаа зохион байгуулах рок наадамд оролцох уран бүтээлчдийн нэрийг зарласан байна. NME агентлагийн мэдээлснээр ирэх сарын 3-нд болох рок наадамд “Lumineers”, “Sharon Jones аnd The Dap Kings”, “DJ Beverly” нар оролцох юм. Мөн наадмын үеэр жүжигчин Леонардо ди Каприогийн найруулсан байгаль орчны тухай “Усан галвын өмнө” баримтат киног үзүүлэхээр төлөвлөсөн байна. АНУ-ын Төрийн тэргүүнүүдээс Барак Обама Цагаан ордонд анх удаа тоглолт зохион байгуулсан ба урлаг соёлын хамгийн олон алдартанг урьсан Ерөнхийлөгч юм. Тэрбээр долоодугаар сарын 4-нд рэппер Кендрик Ламар, дуучин Жанель Монэ нарыг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)