Д.Трампын орлого 800 сая ам.доллараар буурчээ

 

        Бүгд найрамдах намаас АНУын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, тэрбумтан Доналд Трампын жилийн орлого 800 сая ам.доллараар буурч, 3.7 тэрбумд хүрсэн. Энэ тухай “Форбс” сэтгүүлийн цахим хуудаст мэдээлсэн байна. АНУын барилгын салбарын магнат Д.Трампын алдагдлыг Нью-Йорк тэргүүтэй томоохон хотод үл хөдлөх хөрөнгийн ханш унасантай холбон тайлбарлажээ. Түүний эзэмшилд Манхэттен дахь Трамп таур, Уолл Стритийн цамхаг, Палм Бич дэх Мар а Лаго клуб зэрэг томоохон 28 объект харьяалагддаг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)