Нидерландын сэтгүүлчийг бууджээ
- 2016-10-04
- Дэлхий
- 0

“Исламын улс” бүлэглэлийн мэргэн бууч Нидерландын фото сэтгүүлчийг өнгөрсөн ням гаригт Ливийн Сурт хотноо ажил үүргээ гүйцэтгэн явахад нь буудан хороосон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хохирогч Жероен Оерлэманс нь цээжин тус газраа буудуулан нас барсан байна. Түүнчлэн өнгөрсөн 2012 онд Оерлэмансийг Сирийн цэргийн хүчнийхэн барьцаалж долоо хоногийн дараа суллаж байсан аж. Энэ талаар “Олон улсын сэтгүүлчийг хамгаалах төв”-өөс Жероен Оерлэманс нь энэ он гарснаас хойш ажил үүргээ гүйцэтгэж яваад гаднын халдлагын улмаас амиа алдсан 10 дахь сэтгүүлч боллоо гэж мэдэгджээ. Тус төвийн орлогч захирал Роберт Махонэе “Та бидний үзэж буй халуун цэг дахь дүрс бичлэг, зураг нь сэтгүүлчийн амины үнэ цэнэтэй гэдгийг ойлгож үнэлэх хэрэгтэй” хэмээн хэвлэлд өгүүлжээ.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)