Оросын цэргүүд Африкт сургуулилт хийнэ

 

        ОХУ-ын агаарын десантын цэргүүд Египетийн Зэвсэгт хүчинтэй хамтран анх удаа Африкт цэргийн сургуулилт хийж, цөл дэх хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах бэлтгэл хийнэ гэж Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдэгджээ. Мэдэгдэлд дурдсанаар “Түүхэндээ анх удаа Оросын агаарын десантынхан Африкт очиж олон улсын цэргийн хээрийн сургуулилтад оролцохоор боллоо” хэмээн онцолсон аж. Түүнчлэн ОХУ, Египетийн цэргүүд цөл дэх хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах хамтарсан сургуулилтын үеэр хамтын ажиллагааны нийтлэг хандлагыг хөгжүүлэх болно хэмээн тэмдэглэжээ. Уг сургуулилтыг 30 орны төлөөлөгч ажиглах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)